
Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн өөрчлөлтөөр нинжа буйюу ганц нэгээрээ ашигт малтмал олборлохыг зогсоож ,нөхөрлөл, бүлэг байгуулж хамтын хариуцлага хүлээж ажиллах, хувиараа ашигт малтмал олборлогчдыг нийгмийн даатгалд хамруулж тэдний хөдөлмөрлөх эрх ашийг хамгаалж нийгмийн асуудалд анхаарсан нь энэ хуулийн өөрчлөлтийн гол онцлог гэдгийг онцолж байв. Газар нутгийнх нь дийлэнх хэсэг нь лиценз , тусгай зөвшөөрөлтэй гэгдэх энэ газарт хэдхэн сарын өмнө газар нутгийн маргаанаас хүн амины хэрэг гарч дуулиан тарьж байсан Айраг суманд “Амин нутаг- Айраг” Хөдөлгөөн, “ Эх орон – Эв нэгдэл” хөдөлгөөн гэсэн хоёр Төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа юм байна.