Дулааны цахилгаан станц 14 хоногийн нөөцтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Дулааны цахилгаан станц 14 хоногийн нөөцтэй


Дарханы “ДЦС” төрийн өмчит хувьцаат компани нь одоогоор 14 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж. Одоогоор гурван зуух, гурван машины горимоор хэвийн ажиллаж байна. Тус станц Дар­хан хотыг дулааны болон цахил­гаан эрчим хүчээр хангахын зэрэгцээ, төвийн бүсийн эрчим хүчний сис­темд цахилгаан эрчим хүч ний­лүүлдэг.

Одоогоор тус станцын өвөлжил­тийн бэлтгэл болох үндсэн ба туслах тоноглолын засвараа үндсэнд нь дуусчээ. Нэг зуухандаа цагт 12 тонн, хоногт 300 тонн нүүрс түлдэг. Дархан -Сэлэн­гийн цахилгаан түгээх сүлжээ ХК -ийн Бурхантын хэсэг Мангиртын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж тоолуурт төвлөрүүлэх ажлыг хийж эхэллээ. Энэ ажил хийгдсэнээр 300 гаруй өрх айлын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сайжрах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж