Согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл олгохгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл олгохгүй

Дархан-Уул аймгийн
Засаг дар­га Г.Эр­дэнэбат архи согтуу­руулах ун­дааг худалдаа­лах зөвшөөр­лийг
шинээр ол­­гохыг хориглосон за­хирамж гаргав.
Сүүлийн жилүүдэд архи согтууруулах
ундаа ху­дал­даалдаг иргэд, аж ахуй нэг­жүүд олширсноос согтуу­гаар үйлд­сэн
гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай болсон учир
уг шийдвэрийг гаргажээ. Тус захирамжаар 2010 оны есдүгээр сарын
13-наас 2011 оны мөн үе хүртэлх нэг жилийн хугцаанд согтууруу­лах ундаа
худалдаалах болон түүгээр үйлчлэх эрхийг ши­нээр олгохгүй юм байна. Ха­рин
зөвшөөрөлтэй байсан ч зөрчил гаргасан согтууруулах ундаа худалдаалдаг архины
зөв­шөөрөлтэй дэлгүүр, баар, ресторан зэрэг үйлчилгээний газруудыг эрхийг нь
цуцалж тоог нь цөөлөх
арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж