Эквадорын цэргийнхэн нисэх буудлыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Эквадорын цэргийнхэн нисэх буудлыг эзлэв

Эквадорын цэргийнхэн Кито хотын нисэх буудлыг эзлэн хот орох төв замыг боосон байна гэж есдүгээр сарын 30-нд  BBC News мэдээлэв.
Бүх нислэг, нисэх буудлыг эзэлсний дараа зогссон гэж нисэхийн ажилтан  Agence France-Presse агентлагт мэдэгдсэн байв. Төв нисэх буудалд цэргийнхний 150 орчим албан хаагчид орж иржээ.
Associated Press агентлагийн мэдээгээр цэрэг, цагдаа нар Кито, Гуаякиле (Guayaquil) зэрэг хотуудын цэaргийн баазыг эзэлсэн ба агаарт буудан гудамжинд машины дугуй шатааж байна. Кито хотод эсэргүүцлийн ажиллагаа хийж байгаа хүмүүстэй хэлэлцээр хийхээр ерөнхийлөгч Рафаэль Корреа ирсэн боловч цугларсан олон түүний мэдэгдлийг сонссонгүй.
Эквадорын хүчнийхний эсэргүүцэл нь Засгийн газар зардлаа багасгахаар төлөвлөснөөс үүдэлтэй. Цэрэг, цагдаагийн цалин хөлс буурахаар болж байна. Эквадорын үймээн парламентын хямралтай давхцлаа. Ерөнхийлөгч Рафаэль Корреа ойрын үед парламентыг тараан тус оронд ерөнхийлөгчийн шууд захиргааг оруулж магадгүй байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж