“Альтернатив” Нобелийн шагналтнууд тодров

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

“Альтернатив” Нобелийн шагналтнууд тодров

Нниммо Бассей. Фото ©AFP

Right Livelihood Award сан “төстэй Нобель” гэж нэрлэгдсэн шагналаа олгосон байна. Энэ шагналыг экологийн болон хүмүүнлэгийн салбар дахь ололтын төлөө олгодог юм.
Нигерийн Environmental Rights Action сангийн гүйцэтгэх захирал Нниммо Бассей (Nnimmo Bassey) нефтийн үндэстэн хоорондын корпорацийн эсрэг нутгийнхаа тэмцлийг манлайлан Нигерийн болон дэлхийн экологийн төлөө тэмцэлд оруулж байгаа хувь нэмрийнхээ төлөө энэ хүндтэй шагналыг авлаа.
Шагналтнуудын хоёрдугаарт, Амазон мөрний цутгалангийн ойг устгуулахгүйн төлөө тэмцэгч, нутгийн уугуул иргэдийн эрхийг хамгаалагч, Бразилийн ширээт лам Эрвин Краутлер (Erwin Krautler) нэрлэгдсэн байна. Мөн хөдөөгийн хүмүүст тусалдаг  SAPPROS гэх байгууллагыг удирддаг Балбын Шрикришна Упадъяй (Shrikrishna Upadhyay) энэ шагналыг хүртэв.
Шагналын дөрөв дэх эзнээр Израилийн Physicians for Human Rights байгууллага болсон бөгөөд түүнд Израиль ба Палестины нутгийн эмч нар ордог. Тус байгууллага нь израильчууд ба палестинчуудын эмнэлгийн үйлчилгээний тэгш  эрхийн төлөө тэмцэж, өөр газраас эмнэлгийн тусламж авч чадахгүй хүмүүст тусалдаг ажээ.
Right Livelihood Award шагналын эзэд 200 мянган евроны чек авч уг мөнгийг хуваана. Шагнал гардуулах ёслол Стокгольм хотноо ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж