Нидерландад паранжийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Нидерландад паранжийг хориглоно

Фото ©AFP

Нидерландад олон нийтийн газар паранж өмсөхийг хориглоно. Ийм мэдэгдлийг тус орны парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, хэт барууны "Эрх чөлөөний намын" (PVV) лидер Гиирт Вильдерс  хийсэн гэж  Agence France-Presse мэдээлэв.
 Шинэ Засгийн газар байгуулах намуудын хэлэлцээрийн дараа Вильдерс мэдэгдэл хийж намуудын дотоод тохиолцоо мөн паранж өмсөхийг хориглосон хуулиас гадна цагаач нарын урсгалыг эрс багасгахаар санал нийлсэн тухай хэлжээ.
Хэлэлцээрт Вильдерс "Эрх чөлөөний намаас"  гадна зургадугаар сарын 9-нд парламентын суудалтай болсон  гурван улс төрийн нэгдэл: Марк Рюттегийн "Эрх чөлөө ба ардчиллын төлөө нам" (VVD),  Максим Верхагены “Христийн-ардчилсан уриа” (CDA) оролцсон байв.
Яриа хэлцлийн явцад  VVD ба CDA эвсэл байгуулсан ба түүнд  Вилдерсийн  PVV  албан ёсоор багтаагүй ч “Эрх чөлөөний намын” депутатууд эвслийг дэмжихээр тохиролцсон байна. Тэд парламентад ямар нэгэн санаачилгыг хамтран урагшлуулж байх гэнэ.
Паранж гэх лалын эмэгтэйчүүдийн нүүрээ хаасан хувцсыг олон нийтийн газар өмсөхийг хориглосон хууль удалгүй Францад  үйлчилж эхэлнэ. Есдүгээр сарын 14-нд Францын сенат уг хуулийг бараг санал нэгтэй баталсан юм (246 эсрэг 1). Хууль зургаан сарын дараа хүчин төгөлдөр  болно.
 Италид 1975 оноос хойш олон нийтийн газар нүүрээ паранж эсвэл мотоциклын  дуулгаар хаахыг хориглосон хууль үйлчилж байгаа. Үүнийг дагаад Бельги шийдэж байна. Тус орны Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн дөрөвдүгээр сард хүний нүүрийг хаасан ямар ч хувцас өмсөхийг хориглосон хуулийг баталсан юм. Одоо түүнийг Сенат нь дэмжих ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж