Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

С.Зориггүй 12 жил

Маргааш ардчиллын лидерүүдийн нэг, УИХ, Засгийн газрын гишүүн агсан С.Зоригийн бусдын гарт амь үрэгдсэн өдөр. Түүнээс хойш С.Зориггүй 12 жилийг монголчууд үдэж байна. Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь үрэгдсэн өдрийг эргэн дурсч түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран зүтгэгчид, Зориг сангийнхан болон түүнийг хүндэтгэдэг хүмүүс жил бүр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Цэцэг өргөх ёслол маргааш 11.00 цагаас болно. Мөн орой 19.00 цагаас зул өргөн хүндэтгэл үзүүлнэ.

Маргааш 12.00 цагаас С.Зориг агсны багшилж байсан МУИС-ийн Нийгмийн шинжлэх уханы сургуулийн Улс төр судлалын тэнхмийн түүний нэрэмжит болгон тохижуулсан танхимд хамтран тэмцэгч анд нөхөд нь залуустай Монголын ардчиллын талаар хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлэх юм байна. 

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж