Өмнөговьд хүнсний үнэ өндөр байна

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Өмнөговьд хүнсний үнэ өндөр байна

2010 оны есдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.9 хувь, өмнөх долоо хоногийнхоос 2.9 хувиар тус тус буурсан байна.
Махны дундаж үнэ: Хонины махны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 9.4-15.1 хувь, үхрийн махны үнэ 10.0-13.3 хувь, адууны махны үнэ 10.5 хувь, ямааны махны үнэ 7.8 хувиар тус тус буурчээ.

Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 3.9 хувь, үхрийн махны үнэ 1.4-3.9 хувиар буурч, адууны махны үнэ 1.5 хувиар өссөн бөгөөд харин ямааны махны үнэ тогтвортой байв. Нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3278 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3688 төгрөг, ямааны мах – 2660 төгрөг, адууны мах – 2640 төгрөг, хонины цул мах – 3557 төгрөг, үхрийн цул мах – 4313 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Зураг 1. Ястай махны жижиглэн худалдааны дундаж үнэ       Зураг

2. Цул махны жижиглэн худалдааны дундаж үнэ
                                                                                                              

Гурилын үнэ: 2010 оны 9-р сарын 29-ний  байдлаар гурилын үнийг өмнөх наймдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн  задгай дээд гурилын үнэ 5.1 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 4.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.5 хувь, “Алтан тариа” ХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 1.7 хувь, дээд гурилын үнэ 5.5 хувь, нэгдүгээр  зэргийн гурилын үнэ 5.0 хувь, хоёрдугаар  зэргийн гурилын үнэ 2.3 хувь, орос дээд ба нэгдүгээр зэргийн гурилын үнэ 4.7-8.8 хувь, хятад дээд гурилын үнэ 3.7 хувиар тус тус өссөн байна.


Зураг 3. Дээд гурилын жижиглэн худалдааны үнэ       

Зураг 4. I,II зэргийн гурилын жижиглэн худалдааны үнэ
 
        

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.4 хувиар буурчээ. Харин өмнөх 7 хоногийнхоос үнэд өөрчлөлт ороогүй байна.
Шар будааны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар өссөн байв. Элсэн чихрийн үнэ өмнөх наймдугаар сарынхаас 9.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.6 хувиар буурчээ.

Зураг 5


Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:
2010 оны 9-р сарын 29-ний  байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 14.9 хувь, луувангийн үнэ 23.9 хувь, байцааны үнэ 25.2 хувь, манжингийн үнэ 29.0 хувь, сонгины үнэ 7.8 хувиар тус тус буурчээ.

    Харин өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 10.8 хувь, луувангийн үнэ 12.3 хувь, байцааны үнэ 17.3 хувь, манжингийн үнэ 16.8 хувь, сонгины үнэ 5.5 хувиар тус тус  буурлаа.

    Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2010 оны 9-р сарын 29-ний  байдлаар өмнөх 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад шингэн сүүний үнэ 21.6 хувиар өсч, цөцгийн тосны үнэ 0.5 хувь, ургамлын тосны үнэ 0.4 хувиар буурч, харин өндөгний үнэ тогтвортой байв.
    Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ 7.6 хувиар өсч, цөцгийн тосны үнэ 0.5 хувиар буурчээ.
    
Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар

Хүнсний гол нэрийн барааны 7 хоногийн үнийн судалгаанд  аймгийн төвүүдээс  гурил, хонь, үхрийн мах, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна (Хавсралт хүснэгт 3).
Гурилын үнэ: 2010 оны 9-р сарын 29-ний  байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-р зэргийн гурилын үнэ 640-900 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнэ өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад Дундговь, Баян-Өлгий, Хэнтий аймагт 30-100 төгрөгөөр өсч, бусад аймагт үнэ тогтвортой байлаа.

Булган, Дорнод аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 640 төгрөг байхад Өмнөговь аймагт 900 төгрөг байгаа нь өндөр үнэ байна.
Махны үнэ: 2010 оны 9-р сарын 29-ний  байдлаар хонины махны дундаж үнэ өмнөх 7 хоногийнхоос Дундговь, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул аймагт 50-200 төгрөгөөр өсч, Баян-Өлгий, Баянхонгор,  Дорноговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймагт 100-300 төгрөгөөр буурчээ. Харин бусад аймагт хонины махны үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь аймагт өндөр буюу 3500 төгрөг байхад Баян-Өлгий аймагт 2000 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Дорнод, Ховд, Дархан-Уул, Өвөрхангай аймагт 100-300 төгрөгөөр өсч, Баян-Өлгий, Дорноговь аймагт 300-500 төгрөгөөр буурсан байна. Бусад аймагт үхрийн махны үнэ харьцангуй тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах худалдаанд байхгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 4000 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад Баян-Өлгий аймагт 2000 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Малын сүүний үнэ: 2010 оны 9-р сарын 29-ний  байдлаар малын сүү аймгуудад 600-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Сүүний үнэ Булган, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий  аймагт 100-300 төгрөгөөр өсч, Говь-Алтай, Увс, Сүхбаатар аймагт 100-300 төгрөгөөр буурсан байна. Сүүний үнэ Сэлэнгэ аймагт хямд буюу 600 төгрөг байхад Дундговь аймагт үнэ хамгийн өндөр буюу 2000 төгрөг байна.

Цагаан будаа, элсэн чихрийн үнэ: 2010 оны 9-р сарын 29-ний  байдлаар цагаан будааны үнэ өмнөх долоо хоногийнхоос Дундговь, Сэлэнгэ аймагт 10-100 төгрөгөөр өсч, Увс, Хэнтий, Дархан-Уул аймагт тус бүр 100 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт үнэ харьцангуй тогтвортой байна. Аймгуудад цагаан будаа 1 кг нь 1500-2000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Баянхонгор, Увс аймагт 50-100 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1 кг нь 1600-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж