“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төвөөс хамтран, “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хийх шинэчлэл” сэдвээр маргааш Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Виват, мэргэжилтэн С.Ганзаяа, Глобаль сангийн мэргэжилтэн, ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон албаны хүмүүс оролцох аж.
Б.Анхцэцэг