Увс аймгийн урлаг соёлын өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Увс аймгийн урлаг соёлын өдрүүд болно

Увс аймгийн соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа Соёлын төв өргөөнд эхэллээ. Увс аймаг сурталчлах өдөрлөг энэ сарын 1-3-ныг хүртэл үргэлжилэх бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохоор орон нутгаас 120 гаруй хүн ирсэн аж. Нутгийн ахан дүүс болон нийслэлчүүддээ уг арга хэмжээнд идэвхтэй оролцож, сонирхохыг урьж байгаа аж. Түүх, угсаатны зүйн болон уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн болон “Увсын брэнд” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа  Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм. “Увсын брэнд” үзэсгэлэн худалдаанд нутгийн брэнд болсон чацаргана, жимс чацарганы тос, жүүс ундаа, арвайн гурил, жамц давс, давсан бүтээгдэхүүн, чацаргана үхрийн нүд зэрэг жимсний суулгацууд гэх мэт бүтээгдэхүүнүүдийг худалдаалах гэнэ. Мөн тус үзэсгэлэн худалдаанд UFC групп болон Увс аймгийн аж ахуй нэгж, хоршоонууд оролцох юм. Мөн урлаг соёлын өдрүүдийн хүрээнд маргааш 10.00 цагт Соёлын төв өргөөний Филармонийн зааланд “Увсын хөгжлийн гарц” сэдэвт увс аймгийн эдийн засаг, хөгжлийг дэмжигч бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт, хэлэлцүүлэг  болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж