Сэтгэлийн илгээмжийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Сэтгэлийн илгээмжийн эзэд тодорлоо

Сүхбаатар аймгийн Ардчилсан оюутны холбоо, аймгийн Ардчилсан намтай хамтран шүлхий өвчний улмаас малаа алдаж байгаа малчиддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэтгэлийн илгээмж нэртэй захидлын уралдаан зарлаж өнөөдөр дүгнэлээ. Уралдаанд ерөнхий боловсролын сургууль болон оюутан сурагчдын 120 гаруй бүтээл иржээ. Хамгаас хайртай малд нь энэ өвчин хүрчих вий хэмээн эмээсэн, аав ээжийнх нь өдий болтол өсгөж үржүүлсэн эрдэнэт сүрэг нь цөөрч буйд эмзэглэсэн сэтгэлээ илэрхийлсэн олон захидлууд ирсэн байв. Аймгийн Ардчилсан нам ивээн тэтгэсэн энэ уралдааны тэргүүн байрыг Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 6г ангийн сурагч Э.Доржсамбуу эзэллээ. Удаах байртТэмүүлэл цогцолбор сургуулийн 4в ангийн сурагч Н.Норов, мөн сургуулийн 5б ангийн сурагч Ю.Ариунтунгалаг нар шалгарч, гутгаар байрт Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн9в ангийн сурагч А.Буяннэмэх тус сургуулийн 3б ангийн сурагч М.Номинболор нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. Тусгай байрт ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн МСҮТ-ийн оюутан А.Баттуяа, Т.Зулцэцэг нар шалгарч англи хэлний сургалтанд үнэгүй сурах эрхийн бичгийн эзэд боллоо.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж