Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хурал болж байна

Ардчилсан намын ээлжит ротаци болж аймаг дүүргүүдээс Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгож бараг дуусч байна. Одоо зөвхөн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хурал л үлдээд байгаа. Уг хурал өнөөдөр болж байгаа бөгөөд Үндэсний зөвлөлдөх хорооны есөн гишүүнээсээ шүүж зургааг сонгох ёстой. Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, гишүүн асан Д.Баттулга, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Д.Мэдрээ гэх мэт хүчтэй нөхөд өрсөлдөх учир намын хурал нэлээн ширүүн болох байх гэсэн таамаг байна. Дашрамд сануулахад Ардчилсан намын дээд эрх барих байгууллага Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй. Энэ нь УИХ-д нэр дэвших босго болдог учраас ширүүн өрсөлдөөн болдог билээ.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж