Хоёр Солонгосын хэлэлцээр мухардалд оров

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын хэлэлцээр мухардалд оров

Өмнөд Солонгосын хурандаа  Лунь Санг-Кюн (зүүнээс) Хойд Солонгосын хурандаа Ри Сон-Свонтай гар барилцлаа. Гэрэл зургийг  AFP

Хоёр Солонгосын цэргийн албадын хооронд сүүлийн хоёр жилийн дотор анх удаа болж байгаа хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй гэж Yonhap News мэдээлэв. Хоёр  цаг үргэлжилсэн хэлэлцээрийн явцад Сөүл Пхеньянаас “Чхонан” хөлгийн сүйрлийн төлөө уучлалт гуйхыг  тууштай шаардсан байна.

Өмнөд Солонгос Пхеньянаас хоёр орны усан хилийн орчимд түрэмгий үйлдэл болон цэргийн занал хийхээ зогсоохыг шаардсан бөгөөд хариуг нь Хойд Солонгос өгөөгүй учир хэлэлцээр мухардалд оржээ.

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний “Чхонан”  эргүүлийн хөлөг 2010 оны гуравдугаар сарын 26-нд Шар тэнгист живсэн юм. Хөлөг онгоцны үлдэгдлээс тэсрэх бодисын үлдэгдэл олдсон нь тавдугаар сарын 10-нд тодорхой болсон ба тавдугаар сарын 20-нд комисс уг хөлөг онгоцыг Хойд Солонгос торпедаар харвасан гэж дүгнэлтээ гарсан байлаа. Сеул дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах хүсэлтээ гаргасан юм. Гэвч НҮБ зөвхөн Хойд Солонгосын цэргийнхнийг буруутгасан болоод өнгөрсөн байв. БНАСАУ хариуд нь өмнөд хөршөөсөө бүх талын холбоогоо таслан “бүрэн хэмжээний дайн” хийнэ гэж Сөүлд занал хийсэн байв.

Өмнөд Солонгосын цэргийнхэн ба дипломатууд Хойд Солонгосын усан цэргийнхэн Өмнөд Солонгосын усан хилийн буудан тэнд аюултай хөдөлгөөн хийж байгаа тухай нэг биш удаа мэдэгдэж байлаа. Энэ жилийн наймдугаар сард Өмнөд Солонгос хил орчмын усанд түүхэндээ томоохон хээрийн сургууль хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж