Лужков Дээд шүүхэд гомдол гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Лужков Дээд шүүхэд гомдол гаргахгүй

Москва хотын захирагч асан Юрий Лужков өөрийн огцруулсан шийдвэрийн эсрэг Дээд шүүхэд зарга үүсгэхгүй гэж хэлсэн тухай The New Times сэтгүүлийн сайтаар мэдээлжээ. Юрий Лужковын ярилцлагын хэсэгт тэрээр “улс төрд орно” гэж ярьсан байв. Харин нэрээ 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй гэжээ. Ярилцлага бүтнээрээ сайтад тавигдаагүй ба сэтгүүлийн аравдугаар сарын 4-ний дугаарт бүрэн хэвлэгдэх ажээ.

Хотын захирагч асан огцруулсан шийдвэрийн эсрэг Дээд шүүхэд гомдол гаргана  гэж түүний найз Төрийн думын гишүүн Иосиф Кобзон сэтгүүлч нарт есдүгээр сарын 29-нд мэдээлсэн байна. Кобзон ярихдаа түүнийг хийгээд үр дүнд хүрэхгүй гэж Лужковт тайлбарлахаар оролдсон ба “тэрээр зарчимч хүн учир өөрийнхөөрөө болох байх” хэмээн онцолсон байлаа.

Огцорсныхоо дараа  юу хийх талаар ямар нэг мэдээлэл байгаагүй бөгөөд тэрээр өөрийн эд хогшлоо л захиргаанаас зөөж байв. Гэхдээ мэр сайн дураар огцрохгүй гэдгийг хэвлэл бичиж байлаа. Өөрийг нь огцруулсны дараа тэрээр Нэгдмэл Орос намаас гарчээ.

The New Times  сонины сануулсан Лужковын ерөнхийлөгчийн амбицийн талаар өмнө яригдаж байсангүй.  Мэрийн эсрэг холбооны сувгуудаар явуулсан мэдээллийн дайны үр дүнд огцорсон шалтгаан нь ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевыг ерөнхий сайд Владимир Путинтай муутгах гэсэн мэрийн оролдлого байсан гэж байв. Харин Лужков өөрөө үүнийг үгүйсгэсэн юм.

Москва хотын захирагчийг есдүгээр сарын 28-нд огцруулсан ба захирагчийн үүргийг  түр гүйцэтгэгчээр Владимир Ресин томилогдсон юм. Москва хотын Нэгдмэл Орос намын лидер Елена Панина хотын захирагчид нэр дэвших долоон хүнийг шилээд байгааг хэлсэн ч хэн нэгний нэрийг дурьдсангүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж