Цахилгааны шугамын гэмтлийг засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Цахилгааны шугамын гэмтлийг засварлаж байна

Дорнод аймаг дахь “ДБЭХС” Төрийн өмчит хязгаарлагдмал компани өвөлжилтийн бэлтгэл хангах ажлийн биелэлт 83 хувьтай байна. Адуунчулууны уурхай 40 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээтэйгээс өнөөдрийн байдлаар 32 мянган тонныг тээвэрлэж талбайд 14 мянган тонн нүүрсний үлдэгдэл буюу 21 хоногийн нөөцтэй байгаа аж. Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал сумыг цахилгаанаар хангадаг 110 кв -ын цахилгаан дамжуулах агаарын шугамын засварыг энэ сарын 25-нд хийж дуусгажээ. Харин 10 дугаар сарын эхний долоо хоногт хойд чиглэлийн сумдын агаарын шугам, дэд станцын үзлэг шалгалт, засварын бригад гарган ажиллуулжээ. Энэ сарын 26 -нд болсон хүчтэй цасан шуурганы улмаас Мардайн Улааны орд хүртэл 10 гаруй км газар шугам тасарч тулгуурт гэмтлийг засахаар засварын шуурхай анги ажиллаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж