Орон сууцныхан халаалт аваад эхэлсэн

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Орон сууцныхан халаалт аваад эхэлсэн

“Дорнод – НАА” ХК -ийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлынхаа 96 хувийг гүйцэтгээд байна. Тус компани цаг агаарын тогтворгүй байдлаас шалтгаалан энэ сарын 24-нөөс орон сууцны халаалт тавьж эхэлсэн ч төлбөрийг нь энэ сарын 30-наас эхлэн тооцох юм байна. Одоогийн байдлаар “Ивээл” хорооллоос бусад байшингуудад халаалт өгөөд эхэлсэн байгаа аж. “Ивээл” хорооллын дулааны шугамыг 46 сая төгрөгөөр засварлаж, орон сууцнуудын шугам хоолой солих ажил хийсэн хэдий боловч иргэдээс байнга ирдэг гомдлын нэг болох зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Энэ нь олон жил болсон шугам хоолойд үүссэн тунадас оргил ачаалалтай үед усны эргэлт ихсэхээр доргио үүссэнээс болдог юм байна. Мөн Хэрлэн голын ус төмөрлөг ихтэй байдаг. Энэ нь голын ай савд төмрийн орд байдагтай холбоотой. Усанд агуулагдах төмөрлөгийн хэмжээ нэг литр усанд 0.3 мл байх ёстой аж. Голын усанд 4.5 мл байдаг ч шүүлтүүрээр шүүгээд, байх ёстой хэмжээг 0.3 мл-т хүргэсний дараа хэрэглээнд оруулдаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж