
Архангай аймагт өвөлжилтийн бэлтгэх хангах үүрэг даалгаврыг аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудад хүргүүлсний дагуу хадлан бэлтгэх ажил үр дүнтэй байгаа аж. Энэ оны есдүгээр сарын 29-ний байдлаар Архангай аймгийн малчин өрхүүд 72 мянган тонн өвс, нэг мянган тонн гар тэжээл, 19 сумын нөөцөд 1700 тонн өвс, 172 тонн гар тэжээл, аймгийн нөөцөд 400 тонн өвсийг татаж нуруулджээ. Мөн энэ онд Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт зэрэг сумдад 3460 га газар улаан буудай тариалсан. Үүний 700-гаад га талбайн үр тариаг зуны түр зуур орсон мөндөрт цохиулсан хэдий ч 2760 гектар талбайн ургац арвин өгөөж сайн байгаа аж.
Г.Алдараа