Татварын ерөнхий газрынхан уравдугаар сарын татварын орлогын төлөвлөгөөг арав хоногийн өмнө биелүүлжээ. Татварын ерөнхий газрын Үндэсний татварын алба гуравдугаар сард улсын төсөвт 59.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг хугацаанаас нь 10 хоногийн өмнө 108.3 хувиар биелүүлсэн байна. Мөн хугацаанд улсын төсвийн орлого, хяналтын газар 50.3 тэрбум төгрөг буюу нийт татварын орлогын 88.7 хувийг бүрдүүлсэн байна. Оны эхнээс улсын төсөв болон “Хүний хөгжлийн сан”-д 205.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, төлөвлөгөө 110.3 хувиар биелсэн дүнтэй байна.
Д.Цэц