Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар туршлага судалжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар туршлага судалжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Худалдаа үйлдвэрийн
засаг захиргааны хамааралтын товчооны дарга, Хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ван Ву Юнг тэргүүтэй төлөөлөгчид манай
улсад айлчлаад өчигдөр буцжээ.
 
Хятадын аж ахуйн нэгж, компаниудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус
улсын Худалдаа үйлдвэрийн засаг захиргааны хамааралтын товчоо буюу
манайхаар Шударга өрсөлдөөний байгууллага нь өгдөг бөгөөд зөвшөөрөл
авахын тулд тухайн компани хэрэглэгчдийн хүсэл,таашаал, эрүүл амьдрах
нөхцөл байдалд харшлахгүй, хэрэглэгчийн эрх ашгийг дээд зэргээр хангах,
байгаль орчинд ээлтэй хандах зэрэг олон нөхцөл шалгуурыг давдаг байна.
Хэрэв аж ахуйн нэгж, компаниуд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчвөл үйл
ажиллагааг нь шууд зогсоохоос гадна дахин зөвшөөрөл авах эрхгүй болдог
аж. Ийнхүү хуулийг хатуу чанга мөрдүүлдэг тул компаниуд хэрэглэгчдийг
хууран мэхэлж, эрхийг нь зөрчих асуудал гаргадаггүй гэнэ.

Харин хөнгөн хэлбэрийн зөрчил гаргасан тохиолдолд уг байгууллагын үйл
ажиллагааг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр цацаж, олон нийтэд мэдээлдэг
юм байна. Тиймээс манай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан
дээрх туршлагыг хэрэгжүүлэх бодолтой байгаа аж. 

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж