
Монгол Улсын хөдөлмөрлөх чадвартай хүн амын 35 хувийг малчид эзэлдэг. Тиймээс малчдын хөдөлмөрийг дэмжих, малчин өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, бизнес эрхэлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор жижиг зээл олгож эхэлжээ. Энэхүү зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 10 аймгийн 30 сумын малчдад зээл олгосон байна. Энэ зээлийн үр өгөөжийг нийтдээ 15 аймгийн 45 сумын 318 өрх айл хүртээд байгаа юм байна.
Д.Цэц