Дураараа үнэ нэмдэг байдлыг болиулав

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Дураараа үнэ нэмдэг байдлыг болиулав

Орон нутагт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхдээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авч байхаар боллоо. Өөрөөр хэлбэл шинээр батлагдсан Өрсөлдөөний тухай хуулийн дагуу орон нутагт монополь үйл ажиллагаа явуулдаг зарим  компаниуд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өөрчлөхдөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хянуулж, зөвшөөрөл авч байхаар болжээ.  Ингэснээр монополь давуу байдлаа ашиглан үндэслэлгүй үнээ нэмж орон нутгийн хэрэглэгчдийг хохироодог компаниудыг хазаарлаж, өргөн хэрэглээний бараа таваарын үнийг зохиомлоор хөөрөгддөг байдлыг таслан зогсоох боломжтой болж байгаа юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж