С.В.Новожиловыг улсын хилээр гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

С.В.Новожиловыг улсын хилээр гараагүй гэв

“Транс” банкны гүйцэтгэх захирал С.В.Новожилов шүүхээс оргон зайлснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Түүнийг хэдийн Монгол Улсын хилээр гарч одсон гэдэг ч хуулийн байгууллагынхан тэгж үзэхгүй байна. Учир нь Нийслэлийн прокурорын газарт Хил хамгаалах ерөнхий газар болон түүний харьяа хилийн боомтууд, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Улсын мөрдөн байцаах газар зэрэг холбогдох байгууллагаас С.В.Новожиловыг улсын хилээр оргон зайлсан эсэхэд өөрсдийн зүгээс хийсэн мөрдлөг шалгалтын дүнг танилцуулсан байна. Үүнд нь С.В.Новожилов  өөрийн болон хуурамч паспорт ашиглан улсын хилээр гарсан гэх ямар ч үндэслэл  байхгүй аж. Тиймээс хуулийн байгууллагынхан С.В.Новожилов  Монгол улсын хаа нэгтээ нуугдан орогнож байх үндэслэлтэй гэж үзэн эрэн сурвалжлах ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм байна. С.В.Новожилов “Транс” банкныхаа өргөтгөлийн байрны хөрөнгөөс 400 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхэд дуудагдаад байхдаа өнгөрөгч есдүгээр сарын дундуур шүүхээс оргон зайлсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж