ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үд хотноо Сампиловын нэрэмжит Уран зургийн музейд “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” нэртэй гарсан үзэсгэлэн маргааш Занбазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийх гэж байна. Тус үзэсгэлэнгийн талаар “Итгэл хамбын институт”-ын захирал Янижма Васильева, тус институтын төлөөлөгч Батуев Даша, Михайлова Татьяна Базарова нар мэдээлэл хийлээ. 1927 онд жанч халсан Буриадын хамба лам Дашдорж Итгэлийн цогцос огт муудаагvй яг л амьд хvнийх шиг байсан хэмээн эмнэлгийн мэргэжилтнvvд тэмдэглэсэн байдаг. Улаан-Vдээс холгvй орших газар йогийн лянхуа суудлаар сууж бясалгал хийж байгаад єєд болсон ламтан єєрийн бунхныг тодорхой хугацааны дараа нээж vзэж байхыг гэрээсэлсэн аж. 2002 оны есдvгээр сарын 11-нд ламтны цогцсыг бунхнаас нь гаргаж, шинжээчид хамбын vс, хумснаас дээж авч шинжилгээ хийхэд тvvний арьс нь зєєлхєн, яг амьд хvнийх шиг, бие нь vеэрээ нугарч байснаас гадна эд эсийн шинжилгээ нь амьд хvнийхтэй адилавтар гарсан нь ихэд гайхашруулсан. Бурхны шашинтнуудын ярьж буйгаар йогийг бvрэн эзэмшсэн хутагт хувилгаад жанч халахаасаа ємнє єєрийн биеийг ариутган муудахааргvй болгодог гэж үздэг юм байна.
Маргааш нээлтээ хийх уг үзэсгэлэн ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжилэх бөгөөд Итгэлт хамбын эдлэж хэрэглэж байсан эдлэл, өмсгөл зэргийг дэлгэн үзүүлэх ээс гадна түүний хүрдийг эргүүлэх боломж олгох аж. Хамгийн сонирхолтой нь Сампиловын нэрэмжит Уран зургийн музейд үзэсгэлэн зохион байгуулах үеэр цаг агаарын ямар ч тохиолдолд +7 хэмээс дээш дулаан болж үзээгүй танхимд 16 хэм хүрсэн нь судлаачдын анхаарлыг ихэд татжээ. Хамбад мөргөж явдал үйлээ даатгасан хүний ажил үйлс ямар нэг хэмжээгээр бүтэмжтэй байдаг талаар Иволгын дацны лам Батуев Даш онцоллоо.
Д.Долгор