Б.Хурцыг Лондонд үргэлжлүүлэн шүүхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Лондонд үргэлжлүүлэн шүүхээр болжээ

Өчигдөр Лондонгийн шүүх Их Британи Умард Ирландын Нэгдсэн Улсад ажлын
айлчлал хийж яваад тус улсын цагдаад баривчлагдсан Үндэсний Аюулгүй
Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох шүүх хурлыг
хийжээ. Монголын цагаар оройны 19 цагийн орчимд эхэлсэн уг шүүх хурлаас
Б.Хурцад холбогдох хэргийг үргэлжлүүлэн шүүхээр шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ дараачийн шүүх хурлын товыг хараахан тогтоогүй аж. ҮАБЗ-ийн
Ажлын албаны дарга Б.Хурц энэ сарын 17-ны өдөр тус улсын Үндэсний
Аюулгүйн Хорооны даргатай уулзах албан томилолтойгоор ИБУИНВУ-ын хилийг
давсан боловч Лондонгийн цагдаа нар түүнийг Хитроу нисэх онгоцны
буудлаас баривчилсан билээ. Түүнийг 2003 онд С.Зориг агсны хэрэгт
холбогдуулан Франц улсаас баривчилж ирсэн Д.Энхбатын хэрэг буюу Францын
хуулиар ”хүн хулгайлсан” хэрэгт холбогдуулан баривчилсан гэдгээ энэ
сарын 18-ны өдөр болсон анхны шүүх хурлдааны үеэр өөрт нь танилцуулжээ.
Үүнээс хойш 23-ны өдөр хоёр дахь, өчигдөр гурав дахь шүүх хурал нь
болоод байгаа юм. Хэрвээ манай Засгийн газар Лондонгийн шүүхэд Б.Хурцыг
тус улсад албан томилолтоор ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтан,
дипломат бүрэн эрхт этгээд гэдгийг нотолж чадвал түүнийг эх оронд нь
буцааж магадгүй гэсэн найдлага тавьж байгаа юм. Ингэж чадахгүй
тохиолдолд Английн тал Б.Хурцыг Франц улсаас тавьсан тавьсан хүсэлтийн
дагуу тус улсын шүүхээр шүүлгэхээр шилжүүлэх болно.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж