Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Наргиантай зурхай

Ихэнх зурхай нь гол төлөв болох эсвэл болж магадгvй vйл явдлын талаар өгvvлээд, хvний онцлогийн талаар тэр болгон өгvvлдэггvй. Өгvvлсэн ч аль болох сайн талаас нь харуулахыг хичээдэг. Гэвч бид уншигч танд «Та битгий уурлаарай» гэсэн наргиантай зурхайг сонирхуулж байна. Энэ зурхай нь өөрийн болон өрөөл бусдын vргэлж нууж, далдалж явдаг хамгийн муу, муухай, сөрөг зvйлсийг ёжтой vгээр өгvvлснээрээ бусад зурхайгаас онцлог юм. Тиймээс ямар нэг зvйл нь таарчихвал уурлах хэрэггvй.

Хонь
Дэндvv тvрэмгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хvнээ ямар ч эргэлзээгvй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугvй, шар айраг, бvдvvлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансрын нисгэгч, эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бvлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгvй vрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу уедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.

Vхэр
Нарийн, яншаа, доль засах дуртай, алтан хошуу хvргэхээс сийхгvй. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг хийж явдаг. Төрөлхийн жvжиглэх авъяастай болохоор эрчvvд нь өгөөмөр хvн, хvvхнvvд нь бусдын төлөө зовсон хvн болж жvжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ тvvний бvгдийг vзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггvй. Мөнгө, эд баялагт дуртай ч хvнд мэдэгдэлгvй чимээгvй мөртлөө уйгагvй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сvvлчийн оймсыг тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг байв ч vнэн хэрэг дээрээ хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсvvлээд хөгширтлөө гэр булээ vргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггvй. Хvрч, авч чадах бvх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгvй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

Ихэр
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн xvvxэд. Насанд хvрч, бvх хариуцлагыг өөрөө vvрнэ гэхээс боож vхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хvзvvн дээр сууж аваад өөд болтлоо празитлах дуртай. Ганц хийх дуртай зvйл нь vхэр холдтол vг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал vvслээс авахуулаад улс төр хvртэл бvх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд тvvнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагvй бясалгаж суух дуртай болдог. Жvжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгvй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггvй. Зочид хvлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.

Мэлхий
Бvтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бvрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу vзэлтэн. Vзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгvй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хvнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндvv их айснаасаа болоод хvн рvv туруулж дайрч магадгvй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хvн рvvгээ харайлгадаг. Дур нь хvрвэл баруун солгойгvй бvгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хvчтэй, өөртэй итгэлтэй хvн гэж харагдуулах дуртай. Гэвч vнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.

Арслан
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггvй гэж болно. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхvйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лаг, алдаа мадаг огт гаргадаггvй төгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.

Охин
Заан шиг бахдам эелдэг ч, туулай шиг ухаан багатай. Нарийн, харамч, vглээ. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хvсэл нь хаа ч явсан хvмvvсийн дургvйг хvргэдэг. Vглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггvй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндvv дэлгэрэнгvй төлөвлөгөө бичиж суудаг. Хvмvvст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу vгvй юу гэдэг нь өр хамаагvй. Бvх зvйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бухэн нь уйтгартай, нvсэр болдог. Гэхдээ нэг зvйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон vеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгvй.

Жинлvvр
Аз нь харьчихсан гэж болохоор xvмvvс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хvvхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бvтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггvй хvмvvс болохоор өчvvхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хvн өмнөөс нь шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггvй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй xvн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

Хилэнц
Хол эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг, эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов vмхvvлж, будаа болгоно. Зорьсондоо хvрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.

Нум
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж турбадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггvй нь гэлтэй. Тав арван минут vг сольсны дараа чимээгvйхэн нам зохих хvсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа өөрийнхөө тэнэг хvсэл, vзэл бодлоо бусдад тулган хvлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгvй өөдрөг зан нь бvх амьдралынх нь туршид өөрт нь яршиг төвөг удаж байгааг мэддэг ч vгvй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Vнэгvй хоол идэж, уух боломжтой олон хvн цугласан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.

Матар
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хvйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хvсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчvvхэн төдий зvйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггvй. Хvvхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илvv хvнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгvй, бvдvvлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эерэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгуй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө vл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзлийн санаанд оромгvй нийлбэр байдаг болохоор vргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.

Хумх
Бодит амьдралаас дэндvv тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо vрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргvvлж өгдөггvй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургvй. Ойр дотныхоо хvмvvсийн ар хударгаар элдэв цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бvдvvлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан vедээ гар таталгvй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд тvvнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжvvлэхэд vрээд vгvй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.

Загас
Хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггvй. Заримдаа хаана нь худал, хаана нь vнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан vргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, vргэлж өөгvй мултарч байдаг ч vvнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бvхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгvй. Ажил хийх дургvй, чаддаг ч vгvйн дээр ямар ч барьцгvй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж