“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хүү Мандах “Universe Best Songs” фестивальд оролцож байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Тэрбээр эхний шатанд тэнцсэн бөгөөд өчигдөр хоёрдугаар шатны шалгаруулалтад оржээ. Л.Мандах хоёрдугаар шатандаа орос дуугаар оролцсон бөгөөд шүүгчдээ тэнцсэн гэх хариуг сонсчээ. Тэрбээр өмнө нь “С1” телевизээс зохион байгуулсан “Оддын эрэлд-3” тэмцээнд оролцож, шилдгийн шилдэг дөрөвт багтаж байсан юм. Ямартай ч гуравдугаар шатны шалгаруулалтад нь амжил хүсье.
М.Дөл
М.Дөл