Хоёр Солонгос хэлэлцэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос хэлэлцэж эхлэв

Өмнөд болон Хойд Солонгос улсууд сүүлийн хоёр жил хийгээгүй цэрэг дайны хэлэлцээрээ өнөөдөр буюу пүрэв гаригийн өглөө эхэлсэн гэж Ёонхап агентлаг мэдээллээ. Энэ ажил хэргийн хэлэлцээрийг явуулах тосгоноор Солонгосын хилийн ойролцоох Панмунжом тосгоныг сонгосон байна. Пхеньян хоёр улсын дунд байдаг далайн хилийн талаар ярилцахыг хүссэн бөгөөд “Хойд хязгаарын хил” гэдгээрээ олонд танигдсан хилийг Хойд Солонгосынхон өөрийн болгохыг хүсч байгаа аж. “Хойд хязгаарын хил”-ийн дагуу 1999, 2002 болон 2009 онд хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал их гарч байжээ. Мөн гуравдугаар сард живсэн Өмнөд Солонгосын усан онгоцноос болж Өмнөд Солонгосыг Пхеньян-ы эсрэг явуулга АНУ-д хандан хийхгүй байхыг Хойд Солонгос хүсч буйгаа мэдэгджээ. Энэ оны гуравдугаар сард 46 усан цэргийн амийг авч одсон Чеонаны усан онгоцны ослыг Өмнөдийнхөн Хойд Солонгосчуудыг хийсэн гэж үздэг юм. Одоогийн байдлаар хоёр Солонгос хоорондоо эв түнжин муутай байдаг бөгөөд 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайн нь энхийн гэрээгүйгээр дуусгасан учраас одоо хүртэл үргэлжилж байгаа гэж хэлж болно. Солонгосын дайн нь хэдэн мянган гэр бүлийг хагацуулсан бөгөөд өнгөрсөн жил болсон эргэн цугларалтад 10000 орчин хүн оролцож гэр бүлийнхэнтэйгээ уулзсан байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж