Оросын боксчид хамтарсан бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Оросын боксчид хамтарсан бэлтгэл хийж байна

Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээнийг манай улс Улаанбаатар хотноо аравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд зохион байгуулах билээ. Тэмцээн эхлэхэд зургаан хоногийн хугацаа үлдээд байна. Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 гаруй орны 160 тамирчин оролцохоор эцсийн байдлаар мэдүүлгээ өгчээ. Тэмцээнд оролцох баг тамирчдаас хамгийн түрүүнд ОХУ-ын баг тамирчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тус багийн эхний 15 тамирчин ахлах дасгалжуулагч Романаар удирдуулан Спортын төв ордонд бэлтгэлээ базааж байна. Оросын боксчид монгол оронтой танилцан, манай баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Б.Энх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж