Ал-Кайдагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ал-Кайдагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ

“Афганистан болон Пакистаны засгийн газар зөвхөн АНУ-ын ашиг сонирхлын төлөө зүтгэдэг болохоос орон нутгийн лалын шашинтнуудын төлөө юу ч хийдэггүй. Би саяхан Пакистанд болсон аймшигт үерийн гамшигт амь насаа алдсан иргэдэд Ал-Кайдагийн өмнөөс эмгэнэл илэрхийлмээр байна. Мөн хэдэн мянган лалын шашинтнууд Рамаданий баярыг үерийн гамшиг болон тулалдаанаас болоод гэр оронгүй өнгөрөөсөн. Тэдний зарим нь их хэмжээний борооноос болж хохирсон иргэд бөгөөд харин үлдсэн нь орон даяар болоод байгаа зэвсэгт үйл ажиллагааны хохирогчид юм” гэж АНУ-ын иргэн Ал-Кайдагийн хэвлэлийн төлөөлөгч Адам Гадах нь саяхан олон нийтэд цацсан нэгэн видео бичлэгэндээ хэлжээ.
CNN энэ 7 минутын видео бичлэгийн гол зорилго болон холбоотой хүмүүсийг олж мэдэж чадахгүй байгаа бөгөөд энэ бичлэгийг хийх үеэрээ Адам англиар ярьж, доор нь Араб хэлээр орчуулсан орчуулга явж байв. Мөн тэрээр цааш нь “Афганистан болон Пакистаны иргэд засгийн газраа шинэчлэх хэрэгтэй бөгөөд үер болсон газар нутгуудад тусламж үзүүлэх ажил маш удаан байсан. Тэгсэн хирнээ Исламабад болон Кабулд байгаа Засгийн газрууд цэрэг зэвсгийн үйл ажиллагаанд цэрэг илгээхдээ маш хурдан ажилладаг шүү дээ. Засгийн газарт байгаа хүн бүр авилгад автсан, тэд тусламжийн мөнгийг бүгдийг нь халаасандаа хийдэг. Улс төрчид болон алиа салбадайнууд олон нийтийн нүднээс дайн болон гэмт хэргийг нууцалдаг” гэж тэрээр дурьдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж