Сүрчигний үнэр нь хэрэглэх хугацаанд гурав хувирдаг буюу өөрөөр хэлбэл үнэр нь хувирч үнэртдэг явдал юм.
2. Heart note буюу зүрхэн үнэр: Энэ нь дээд үнэрээс хойш 30-40 мин үнэртдэг.
3. Base Note буюу суурь үнэр: Энэ нь хувиас ба үсэнд шингэж үнэртдэг үнэр юм.
Үнэртэй усыг үнэрээ тогтоон барих чадвараар нь 4 ангилан авч үздэг:
1. Extra зэрэглэл /Parfum/. 50% болон түүнээс дээш анхилуун үнэрт бодис агуулсан бөгөөд 3-4 хоног үнэрээ барьдаг.
2. А зэрэглэл /Eau De Parfum/. Өдөр тутмын буюу 1 5-30%
3. В зэрэглэл/Eau De Toilette/. Нийтийн хэрэглэл буюу 10%
4. С зэрэглэл/Eau De Cologne/. Эрүүл ахуйн хэрэглээ буюу 1,2-8%
– Ажил хэргийн болон өдрийн цагаар /дорнын/ буюу хурц, содон үнэртэнг хэрэглэх зохисгүй юм. Харин зөөлөн ердийн сүрчиг хэрэглэх нь зүйтэй. Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтад хурц үнэртэнг хэрэглэж болно.
– Зөөлөн даруухан дүр төрхтэй эмэгтэйд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохидог. Харин тачаангуй, чөлөөтэй бүсгүйчүүлд хурц содон үнэр онцгой содон зохилдлогыг бий болгодог.
– Хар үстэй, боровтор царайтай ази бүсгүйчүүдэд дорнын үнэртэй сүрчиг илүү зохимжтой.
– Тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол их идвэл үнэртний үнэрийг өөрчилдөг.
– Сонгосон үнэртнээ ямар үнэртэйг мэдэхийн тулд алган дээрээ үнэртэй уснаас дусаагаад, хатахаар нь алгаа хамрандаа ойртуулж, сэвж үнэрт.
– Үнэртэй усыг арьсны нимгэн хэсэгт түрхдэг. Чихний ар, хүзүүний хонхорхой гэх мэт. Энэ хэсэгт түрхсэн үнэртэн нь хөдлөх бүрд үнэртэнэ.
– Мөн хүзүүний ороолт, нусны алчуурандаа шингээж болно.
– Үслэг эдлэл үнэрийг сайн хадгалдаг. Тийм учраас өвлийн цагт үстэй захтай хувцас өмсдөг бол түүндээ шингээгээрэй.
– Дууссан үнэртэй усны савыг орны даавуу хийдэг шүүгээндээ хамт хийгээрэй. Тэгвэл үнэр нь даавуунд шингэж улмаар унтах үед биед шингэнэ.
– Ямар ч хувцсанд сүрчиг түрхдэггүй. Яагаад гэвэл хувцаснаас үнэр нь амархан гарахаас гадна толбо үлдээдэг.
– Хурц, содон, эсвэл нялуун биш цэцэг анхилсан сүрчигний үл мэдэг үнэр л хүмүүсийн хамгийн их таашаадаг үнэр юм.
Emogirls.com