Ардчилсан эмэгтэйчүүд ажилдаа оров

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ардчилсан эмэгтэйчүүд ажилдаа оров

Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /МАЭХ/-ны гүйцэтгэх зөвлөл саяхан хуралдаж УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. МАЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Г.Байгалмаа, И.Нарантуяа, З.Нарантуяа, Р.Бурмаа, Ч.Сосормаа, Б.Мөнхцэцэг, Н.Туяа, Б.Баянцэцэг нарын бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсэг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн хуульд эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгаж, шийдвэр гаргагчдад нөлөөлж ажиллах зорилготой ажээ. Тэд хамгийн түрүүнд Сонгуулийн тухай, Жендерийн тэгш байдлын тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд анхаарлаа хандуулж, холбогдох судалгаа хийж, тодорхой санал боловсруулан холбогдох хүмүүст хүргүүлэх юм байна. Мөн Ардчилсан намын дүрмийг шинэчлэхэд ч дээрх ажлын хэсэг чухал үүрэгтэй оролцох ажээ. 

Д.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж