Дуучин Шакира шинэ клипээ цацлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Дуучин Шакира шинэ клипээ цацлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Олон хит дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн Колумбын дуучин Шакира шинэ цомог гаргах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн.  Тэрбээр энэхүү шинэ цомгоо “Sale El Sol” хэмээн нэрлэсэн бөгөөд цомогт багтсан дуунуудаа англи болон латинаар дуулсан байна.

    Уг цомогт багтсан “Loca” хэмээх дуу нь энэ сарын эхээр интернэтээр цацагдаад байсан ба дуучин бүсгүй уг дуундаа клип хийлгэжээ. Энэхүү шинэ клипээ Барселоны далайн эрэг дээр хийлгэсэн ба алтан шаргал хувцас өмсөн, өөрийн гайхалтай өвөрмөц бүжгээ хийсэн байна. Шинэ цомгийнхоо талаар “Энэхүү цомогт маань хүнд рок стилийн болон уянгын дуунууд багтсан. Тиймээс та бүхэн энэхүү цомгоос маань цоо шинэ Shakira-тай танилцах болно. Би энэхүү цомогтоо маш их хүч хөдөлмөр зарцуулж хийсэн. Учир нь энэхүү цомог миний хөгжмийн ертөнц дэх амьдралын шинэ үеийн эхлэл юм. Тиймээс өмнөх хэв маягаа эвдсэн, шинэлэг уран бүтээлийг фэнүүддээ хүргэхийг зорьсон” хэмээн ярьжээ.

    Дуучин бүсгүй шинэ цомгоо энэ өвөл худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж