Лалын хүн Коранаас болоод хохиров

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Лалын хүн Коранаас болоод хохиров

Фото: ISRAland/AP

Машинд дайруулаад шүүхээр заргалдан нөхвөр нэхэхдээ зөвхөн Коран судрыг баримт болгон ашигласан лалын сүсэгтэнд даатгалын компани мөнгө төлөхөөс татгалзлаа.
Германы хэвлэлд өгүүлснээр «Gothaer» гэх даатгалын компани тэр эрд эмчилгээний зардлын нөхвөрийг олгож, мөн осолд нэрвэгдсэний хохирлыг өгөхөөр болсон байв. Гэтэл тэрээр өвчтэй үедээ гэр орныхоо ажил хохирсон гээд нэмэлт мөнгө шаарджээ.
Даатгалын компанийн хуульчид Коран судрыг үзээд лалын эрэгтэйчүүд гэр орны ажлыг эхнэрээрээ хийлгэдэг гэсэн мөрүүдийг олоод уншин түүнд мөнгө төлөхөөс татгалзан хөрөнгөө хэмнэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж