Гүйцээ… Миний хэлэх үг дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Гүйцээ… Миний хэлэх үг дууслаа

Цаана чинь сүрхий юм болоод байна. Хэд хоногийн өмнө аваад явчихаар нь авч­раад өгчих болов уу гэж найдаж хүлээлээ. Найд­вар тасарч байна шүү. Юунд харамсаад байна вэ гэ­хээр Баруун дөрвөн за­маас “Цэцэг” төвийн уулз­вар хүртэлх машин замын урс­гал тусгаарладаг байсан тө­мөр хашааг нэг шөнө хулгайл­чихаж. Өглөө замын хөдөл­гөөнд оролцсон даруйдаа энэ тухай мэдсэн юм. Улсын тийм том өмчийг хулгайлна гэ­дэг байж болохгүй учраас буцаагаад өгчих болов уу гэж бодон удаан хүлээлээ. Гэтэл байдаггүй. Юу болсон юм бол гээд сураглатал Чин­гэл­тэй дүүргийн ТҮК-аас Сүх­баа­тар дүүргийн ТҮК-д ха­шаа­гаа булаалгасан юм уу, бэ­лэглэсэн болж таарав. Төв зам дагуу байрлалтай, Улсын их дэлгүүр орчмын бизнес эрхлэгч­дийн орлого нь муудаад гом­дол гаргаж зарга үүсгэжээ. Түүнээс нь айсандаа ч юмуу, бизнес эрхлэгчдээ өрөвд­сөндөө ч юмуу Сүх­баа­тар дүүргийн ТҮК хашаа­гаа­раа сор “залчихаж”. Тэ­гээд гай болж, түвэг уд­сан төмөр хашааг Зуун айл орчмын зам руу “цөлсөн” байна. Гэвч  “Зуун айл” орчмын бизнес эрх­лэг­чид хэ­цүү байдалд орох­гүй гэж үү. Их дэлгүүр орч­мын биз­нес эрхлэгчид төрд нө­лөөлж чаддаг баян, “Зуун айл” орчмын барилгын ма­те­риалын ченжүүд бэл бэн­чингүйдээ орлогоо хумиулсан болж таарах нь. Тэгвэл “Зуун айл” орчмоор таксигаар явах бол “Энэ хашаанаас чинь болж, машин зам дээр эр­гэж болохгүй байна. Тийм уч­раас миний таксины мөнгө их гарлаа” гэж заргалдахад зар­гаа авах нь гарцаагүй. Бас их дэлгүүрийн орчимд эргэх гэж байгаад зам тээврийн осол гаргасан жолооч “Төмөр ха­шаа тавиагүй учраас эр­гэж болно гэж ойлголоо” гэ­вэл лав буруудахгүй шүү. Замын урсгалд хаалт болох төмөр хашаагаар бизнес эрх­лэгчдийг ялгаварлаж байгаа юм бол замын хөдөлгөөнд орол­цогчдыг яах гээд байна вэ.
“Ми­ний зарлага замын урсгал тусгаарласан ха­шаанаас болж ихсэх ханд­лагатай боллоо. Энэ ха­шаа­нуудыг бүгдийг нь буулгамаар байна. Буул­гах­гүй бол таксиныхаа мөн­гийг нэхэмжилнэ шүү, за­мын цагдаагийнхаан” гэж өрвөлзөх хүн олон байх шүү. Шийд­вэрээ эргэн хараад арга замаа тодорхойлохгүй бол ард түмнийхээ өмнө онигоо болж дуусах нь байна шүү,  эрх мэдэлтнүүд ээ. Гүйцээ… Миний хэлэх үг дууслаа.

Б.Энхмөнх

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж