Хурц албаны Б.Хурц дарга

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Хурц албаны Б.Хурц дарга

Лондонд саатуулагдсан гэх Б.Хур­цыг сэтгүүлчид Үндэсний аюул­гүй байдлын зөвлөл, Гадаад харил­цааны яам, Тагнуулын ерөн­хий газраас илүү сураглаж байна. “С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Д.Энхбатыг Францаас баривчлан авчирсан”, “Тамхи зөө­сөн”, “АТГ-ынхан түүний эсрэг за­хиал­гат материал тараасан” гэх­мэтчилэн Б.Хурцын сургийг хэв­лэ­лүүд янз бүрээр гаргаж байна. Гэвч албан ёсны мэдээ алга.

Б.Хурц хашиж байсан албан тушаалаараа ч, хувь хүн талаасаа ч сонирхол татах фигур. АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн “хорхойтой“ араанд зуугдаж,  дөрвөн сар да­рамт­­луулсан ч  “АТГ улс төрийн зал­­хаан цээрлүүлэх, шантаажлах бай­­гууллага болжээ” гэж мэдэгдсэн зо­ригтой эр. Гэвч АТГ-ын дарга мө­чөө­гөө өгөлгүй хөрөнгө, орлогоо нуу­сан гэх шалтгаанаар Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн на­рийн бичгийн даргыг эл асуудалд та­тан оролцуулсан.

“Гааль”-ийн Х.Баатарт холбогдох хэр­гийг илрүүлж, “Аалзны тор“ хэ­мээх авлигын сүлжээг задлахад бага­гүй хувь нэмэр оруулсан Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын алба, МИАТ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг нэртэйгээ адил хурц албан тушаал хашиж ирсэн билээ. Тийм ч учраас түүний талаарх мэдээллүүд хурц байдаг. 

Б.Хурц зах зээл эхлэх үед УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай хамт хил дамнан гахай үүрч, ноолууран цамцны бизнес эрхэлж байсан нь түүний намтарт бий. Түүнийг ойр дотныхон нь “Чамгүй өндөр боловсролтой, жинхэнэ чекист эр“ гэдэг юм билээ.

Б.Цэцэгдэлгэр
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж