Зүрхээ яаж хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Зүрхээ яаж хамгаалах вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Өглөөний цайнаас эхэл

    1.    Өглөөний цайндаа холестерин  багатай хоол хүнсийг хэрэглэ.

    2.    Нэмэлт тэжээл уу. Нэмэлт тэжээл гэдэгт зүрхэнд нэн хэрэгтэй, үйл ажиллагааг нь дэмждэг тэжээлийг оруулна. Жишээ нь загас тэр бүр иддэггүй монголчуудын хувьд Omega 3 бэлдмэлийг өглөө болгон ууж занших нь хэрэгцээт тэжээлээ авж байгаа хэрэг болно. Түүнчлэн долоо хоног болгон Omega 3 авч болох хоол хүнсийг нэг удаадаа хэрэглэж байх нь зөв. Үүнд самар, загасыг нэрлэж болно.

    3.    Эмчтэйгээ илэн далангүй бай. Хэрвээ таны зүрх өвддөг бол эмчийн хяналтанд ор. Гэхдээ өвчтөнүүд ихэнхдээ эмчийн зөвлөгөөгүй, дур мэдэн эмчилгээ хийдэг. Үүний үр дагавар нь аюултай байж мэдэх тул  эм, бэлдмэлийг  эмчийн заавраар хэрэглээрэй.

    4.    Аспирин уу. Эмч нар зүрхний хүндрэл гарахаас сэргийлдэг хамгийн энгийн эм бол аспирин гэдэг.  Аспирин гэнэтийн хүндрэл гарахаас  сэргийлдэг. Гэхдээ бага хэмжээгээр уух нь хамгийн тохиромжтой.
     Хэрэглээндээ анхаар

    1.    Кофег тааруулж хэрэглэ. Хэдийгээр кофег тохируулж хэрэглэх нь биед тодорхой хэмжээний ашиг тустай гэдэг ч мэргэжлийн эмчийн зөвлөж байгаагаар зүрх өвддөг хүмүүсийн хувьд маш бага хэмжээгээр уух ёстой гэнэ. Харин антиоксидант ихээр агуулдаг ногоон цайг түлхүү хэрэглэснээр зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
     
    2.    Амттанг  зөв сонгож хэрэглэх. Чихэр, амттан их  иддэг эмэгтэйчүүд таргалахаас  гадна  зүрхэнд нь  их хэмжээний ачаалал үүсдэг. Тиймээс  амттан идэхдээ зүрхэнд сайныг нь сонгон идэх хэрэгтэй. Жишээ нь хар шоколад.

    3.    Идэвхтэй хөдөлж, муу зуршилаас салах хэрэгтэй. Хэрвээ эрүүл мэндээ бодож байгаа бол тамхи татах муу зуршлаасаа сал. Түүнчлэн өдөрт тогтмол дасгал хийх, эсвэл  явган алхаж байвал зүрхэнд тустай.

    Хоол хүнсний хэрэглээ
    1.    Шинэхэн ногоо, жимс хэрэглэ.

    2.    Чипс, чихрийг самраар соль. Амны зугаа гаргах хүнсээр бид чипс, чихрийг сонгодог. Харин үүнийг самраар солих хэрэгтэй. 1рт. Самар зүрхний ажиллагаанд сайн. 2рт. Судас бэхжүүлдэг. 3рт. Өег байдаг тул хэт их идэхээс сэргийлнэ.

    3.    Улаан дарс . Улаан дарс  их хэмжээний антиоксидант агуулдаг тул зүрхний ажиллагаанд маш сайн. Мөн усан үзэмний шүүс  дарстай адил ашиг тустай байдаг.

    4.    Давсны хэрэглээг багасга. Давс цусны даралтыг ихэсгэдэг. Зүрх өвддөг хүмүүс давс бага идэх тусмаа сайн.

    Байнга хэрэгжүүлэх

    1.    Стресст бүү авт.

    2.    Сайн унтаж амар. Нойр муу байх нь цусны даралт ихэсч, цаашлаад таргалах шалтгаан болно.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж