
огцруулах шийдвэр гаргасан. Энэ талаар «Новый регион» сонины сэтгүүлч
улс төр судлаач Станислав Белковскийтой ярилцжээ.
-Улс төр судлаачид саяхан л “Москва хотын мээрийг огцруулж чадахгүй” гэж байсан . Гэтэл чадчихлаа шүү дээ?
-Үгүй шүү. “Хотын мээрийг огцруулах л болно” гэж би өмнө нь хэлж байсан.
Хэрэв Кремль түүнийг энэ долоо хоногт ажлаас нь чөлөөлөхгүй бол
Ерөнхийлөгчийн нэр хүнд унах байлаа. Гэвч Ю.Лужков уржигдар өглөө ажлаа
өгөх бодолгүй байгаагаа мэдэгдсэн нь үйл явдал шуурхай өрнөхөд нөлөөлсөн
юм. Тэрбээр энэхүү мэдэгдлээрээ Ерөнхийлөгч Д.Медведевт улс төрийн нэр
хүндээ хадгалж үлдэхэд ажлын дөрөвхөн өдөр үлдсэнийг сануулсан хэрэг.
Гэхдээ энэ бол ажиглагчийн дүгнэлт шүү дээ. Ерөнхийлөгч Д.Медведев
Ю.Лужковыг өрөөндөө дуудаж авчраад огцрох өргөдлөө бичихийг шаардсан бол
цаадах нь бичих л байлаа. Ингэж чадахгүй бол түүнийг итгэл алдсан гэх
шалтгаанаар ажлаас нь халах. Д.Медведевт ийм л хоёр арга байсан. Харин
Д.Медведев ёс суртахууны асуудлыг эн тэргүүнд тавьж, хоёр дахь арга
замыг сонголоо.
-Ю.Лужков ажлаа өгснийг дайн дууссан гэж үзэж болох уу. Ер нь тэрбээр хариу цохилт хийх болов уу?
-Юра саналаа хэлэх боломжтой. Гэхдээ энэ удаад дайн дууссан гэж үзэж
болно. Тэрбээр ёс журмын дагуу тоглолт хийдэг болохоос биш хэзээ ч
эргэлт хийх хүн биш. Түүнд алдах зүйл их бий. Хэдэн тэрбумийн бизнес,
бас эхнэрийнх нь хөрөнгө гэх мэтчилэн асуудал бий шүү. Харамсалтай нь
тэрбээр маш “хэврэг” болсон. Тийм ч учраас цаашид тэмцэл хийхгүй гэдэгт
итгэлтэй байна. Юрад одоохондоо нөөц бололцоо ч алга.
-Москва хотыг чухам юу хүлээж байна вэ. Дахиад л 1990-ээд он руу буцах уу?
-Үнэндээ бид 1990-ээд он руу буцахгүй. Манай улсын эдийн засаг маш урт
замыг туулсан. Ю.Лужковыг огцруулсантай холбоотойгоор «Интеко» группийг
эхний ээлжинд зах зээлээс шахах нь мэдээж. Гэвч эсрэг байр сууринаас
дүгнэвэл, түүнийг огцруулах шаардлагагүй байсан. Ю.Лужковийг улс төрийн
гэхээсээ илүү эдийн засгийн шалтгаанаар огцруулсан шүү дээ. Тэрбээр
Кремльд ямар ч саад болоогүй. Харин “Хотын мээр Ерөнхийлөгчийн
дараагийн сонгуульд В.Путинийг дэмжинэ” гэсэн яриа гарснаас
Д.Медведев тийм шийдвэр гаргалаа. Хэрэв тэрбээр мээрийн суудалдаа үлдсэн
бол “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшигчийг чин сэтгэлээсээ дэмжих байсан.
Тийм л учраас Ю.Лужковийг суудлаас нь буулгаж, Москва хотын санхүүгийн
нөөцийг удирдлагадаа авах гэсэн санаархлыг бүлэглэлүүд хэрэгжүүлсэн юм.
Үйл явдал энэ бүхнийг тун тодорхой харууллаа.
-“Нэгдсэн Орос” намыг дэмжих нь тодорхой байхад Д.Медведев тийм шийдвэр гаргана гэж үү?
-В.Путин түүнийг огцруулах шийдвэр гаргахаас айсан. Харин Д.Медведев
ингэж шийдвэрлэх зориг, туршлагыг хангалттай хуримтлуулсан хүн. Оросын
авлигачид Ю.Лужковыг аль 2000 оноос огцруулах сонирхолтой байсан ч
В.Путин сэтгэл санааны хувьд бэлэн биш байлаа. Д.Медведевт зориг нь
байсан ч туршлага байгаагүй юм. Гэхдээ өнгөрсөн хоёр жилд хангалттай
туршлагатай боллоо.
-Зарим сэтгүүлч Ю.Лужковийг огцруулсан талаар «Ерөнхийлөгч маань эр хүн
шиг загналаа» гэж дүгнэсэн байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ.
Ерөнхийлөгийн улс төрийн шийдвэрт баяр хүргэж болох уу?
-Би уг дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ерөнхийлөгч өмнө нь зоримог
шийдвэрүүд гаргаж л байсан. Гэвч “Улс төрийн элитүүд” гэгдэх шинжээчид
зөв дүгнэлт гаргах чадваргүй учраас Д.Медведев анх удаа л ийм шийдвэр
гаргасан мэт харагдаад байгаа юм. Ерөнхийлөгч 2008 онд Хойд Осет руу
дайчдаа илгээсэн. Дараа нь Абхаз болон Хойд Осетийг тусгаар тогтносон
улс гэж хүлээн зөвшөөрсөн нь түүнд зангарагтай улстөрчийн шинж
бүрдсэнийг илтгэнэ. Миний бодлоор, энэ хоёр шийдвэр улс төрийн чадамж,
бас хор уршгаараа Ю.Лужковийг огцруулсантай дүйцэхүйц том шийдвэр. Өөр
нэгэн жишээ хэлэхэд, өчигдөрхөн Нэгдсэн мөрдөн байцаах хороо байгуулах
тухай шийдвэр гаргалаа. Энэ бол холыг харсан бодлого. Харамсалтай нь хэн
ч үүнийг ойлгохгүй байна. Бүгд л албан тушаал, мөнгөний төлөөх тулаанд
оролцож байна шүү дээ.
Б.БАТТҮВШИН
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин