Гибсоны найз бүсгүй Опрагийн шоунд оролцоно | News.MN

Гибсоны найз бүсгүй Опрагийн шоунд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Гибсоны найз бүсгүй Опрагийн шоунд оролцоно

Энэ зуны хамгийн дуулиантай хэргүүдийн нэгээр Холливуудын нэрт жүжигчин Мел Гибсон түүний найз бүсгүй Оросын хөгжимичин Оксана Григорьева хоёрын салалт яах аргагүй нэрлэгдэнэ.

Найман сартай охины аав, ээж болсон хосууд шүүхээр хэдэн сар яваад салалт нь эцэслэн шийдэгдээгүй байгаа. Жүжигчин Мел Гибсон найз бүсгүйгээ гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж, байнга дарамталж, зоддог тухай баримтууд хэвлэлүүдээр цацагдсан. харин жүжигчин Мел Гибсон энэ бүгдийг худлаа гэж үгйүсгэдэг.

Тэдний гэр бүлийн асуудлын талаарх олон хариулагдаагүй асуултад хариу өгөхөөр шоу нэвтрүүлгийн хатан хаан Опра Оксана Григорьеваг өөрийн шоу нэвтрүүлэгтээ оролцохыг урьсан байна. Харин уг нэвтрүүлэг хэзээ цацагдах нь одоогоор тодорхой бус байна.

Н.Наран

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж