“Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэхийг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

“Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэхийг уриалжээ

Аймгийн засаг даргын 2009 оны 10-р сарын 14-ний өдрийн 314 дүгээр захирамжаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригийг аймгийн хэмжээнд “Гэр бүлийн өдөр” болгох шийдвэр гаргасан билээ. Захирамжинд сум,байгууллага, аж ахуйн нэгж бүр үндсэн чиглэл, сар улирлын зөвлөгөөндөө гэр бүлийн хөгжлийг дэмжих, манлайлагч гэр бүлийг алдаршуулах, үндэсний өв соёл, удам угсаагаа хүндэтгэн ирсэн ёс заншлыг залуу гэр бүлд уламжлуулан хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусган ажиллахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн   “Гэр бүлийн өдөр”-өөр зохион байгуулсан ажлын тайланг улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлж байх юм. Захирамжийн хэрэгжилтийг жил бүрийн 12-р сарын 20-ны дотор гаргаж, шаардлагатай тохиолдолд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байхаар тусгасан.

Удахгүй захирамжийн биелэлтийг хянах ч сумдууд, аж ахуйн нэгж, айл өрхөөс “Гэр бүлийн өдөр”-ийг үл тэмдэглэж байгаа бөгөөд энэ тухай мэдээ ч үгүй яваа газрууд олон байна. Уг нь  гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, салалт хагацал ихээр “нүүрлэх” болсон өнөө цагт дээрх үйл ажиллагаа нь эерэгээр нөлөөлнө гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж