Дорнодчууд хотынхоо төрсөн өдрийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Дорнодчууд хотынхоо төрсөн өдрийг тэмдэглэлээ


Чойбалсан хот байгуулагдсан өдрийг энэ сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Халхголын ялалтын 70 жилийн ойгоор Чойбалсан хотыг төрийн дээд шагнал-“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”гоор шагнасан.  Аймгийн засаг даргын шийдвэрээр   жил бүр  “Алдар гавьяаны өдөр”-ийг Чойбалсан хот байгууллагдсан өдрийг тохиолдуулан тэмдэглэж  байхаар тогтоосон  юм.  Энэ жилийн хувьд ӨМӨЗОрны Хөлөнбуйр аймгийн  шууд харилцаат Хайлаар хотын  дэмжлэгээр, 40 гаруй сая төгрөгийн өртөг бүхий  Усан оргилуураар хотынхоо өнгө үзэмжийг чимсэн ажлаар “Алдар гавьяаны өдөр”-өө угтлаа.   Энэ үеэр  аймгийн дээд шагнал болох Засаг даргын нэрэмжит  “Гавьяат үйлстэн”  шагналаар, аймаг, хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим тэргүүний  байгууллага,хүмүүсийг  нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж шагналаа. 

“Гавьяат үйлстэн” байгууллагаар, Хэрлэн сумын Б.Шүрэнчимэг захиралтай “Шинэ хөгжил цогцолбор ”сургууль, Б.Нанболд дарга аймгийн УЗХороо, “Гавьяат үйлстэн” ээр “Адуунчулуун” ХК ийн захирал Б.Шатар, Булган сумын “Тугийн бүрд” малчдын нөхөрлөлийн ахлагч Д.Алтангэрэл нарыг шагналаа.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж