Хүүхдэд завсарлага яагаад чухал вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Хүүхдэд завсарлага яагаад чухал вэ?

Ямар ч хүнд түр зуурын завсарлага сэргээш болдог.  Хүүхэд, насанд хүрсэн хүн ялгаагүй олон цагаар анхаарлаа төвлөрүүлэн суухдаа хэдэн минутын завсарлага авахад уураг тархи нь улам сайн ажиллаж, дахин эрч хүч олж авдаг байна.  Ялангуяа  бага насны хүүхэд  мэдээлэл хүлээн авахдаа том хүн шиг анхааралтай  байдаггүй нь  мэдрэлийн систем нь бүрэн хөгжөөгүй байдагтай холбоотой.

Доктор Ольга Жаррет болон түүний хамтрагчид  хотын дүүргийн сургуульд завсарлахыг хориглосон журам гаргасан юм.  Тэд дөрөвдүгээр ангийн хоёр бүлгийг  нэг  долоо хоногт  завсарлага өгч, нөгөөд нь огт завсарлага өгөлгүйгүйгээр  завсарлагатай болон завсарлагагүй өдрүүд  хүүхдийн  зан аашинд  хэрхэн нөлөөлж байгааг ажиглажээ.  Судалгааны үр дүнд завсарлагатай байсан өдрүүдэд  хүүхдүүд анхаарлаа сайн  төвлөрүүлж,  хичээлдээ ч сайн байсан аж. Харин завсарлагагүй өдрүүдэд хүүхдийн анхаарал суларч, ой тогтоолт нь муу байсан юм.  Доктор  Жарретын  судалгаа нь 15 минутын завсарлага  хүүхдийн  анхаарал төвлөрлийг 5 хувиар нэмэгдүүлдгийг тогтоосон байна.  
Хүүхдэд байгалийн гэрэл хэрэгтэй.  Байгалийн гэрэл нь хүний биологийн цагийг зохицуулж байдаг  уураг тархины  нэг хэсгийг  сэргээж өгдөг юм. Биологийн цаг нь дархлааны системтэй холбоотой бөгөөд сэтгэл санааг өөдрөг болгодог. Түүнээс гадна  сурах эрч хүч, бүтээмжийг дээшлүүлдэг амин дэмийг хүүхэд нарны гэрлээс авдаг.

Хүүхдэд тоглож, наадах нь стрессийг  арилгах тустай.
Ялангуяа хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдэд түр зуурын завсарлага нь эрч хүчээ дахин сэлбэх нэг арга болдог.  Хүүхэд гэрт байхдаа бухимдангуй, баригдсан мэт байдаг бол гадаа тоглохдоо өөрийнхөөрөө байж,  сахилгүйтдэг.  Тиймээс  хүүхдэд хэдэн минутын эрх  чөлөө олгох нь томчуудын ертөнцөөс өөрийнхөө ертөнцөд ороход тус болох юм.

Хүүхэд нийтэч байх нь чухал.  
Хичээлийн дундуур завсарлага өгөх хүүхдэд бусадтайгаа харьцаж, нийгмийн нгэ хэсэг болоход нь тустай.  Хичээлийн үеэр хүүхдүүдийг  бие биетэйгээ ярилцахын хориглож, нэг эгнээгээр жагсааж, зөвхөн тодорхой нэг газраар явахыг зөвшөөрдөг. Зарим сургуульд хүүхдүүдийг хоолны цагаар хоорондоо ярилцахыг ч хориглосон байдаг.   Хүүхдүүдп хоорондоо ярилцаж, нэг нэгнээ танихгүй, нөхөрлөхгүй бол ирээдүйд яаж нийгэмдээ зохицон  амьдарч, ажиллах болж байна аа? 

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж