Б.Хурцын гэргий Улаанбаатарт иржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Б.Хурцын гэргий Улаанбаатарт иржээ

Ойрын өдрүүдэд олон улсын “Чингис хаан” нисэх буудалд
жижүүрлэвэл олон содон хүнтэй учрах бололтой. Англи улсад баривчлагдан
саатуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын
гэргий Сарнай өчигдөр орой “Кореан эйр”-ийн онгоцоор Улаанбаатарт газардлаа. Энэ
сарын 17-ны өдөр саатуулагдсан нөхрийнхөө араас тэрбээр Англид очоод ирж байгаа
аж.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар
мөн өчигдрийн онгоцоор газарджээ. Ерөнхий сайд асан С.Баяр жил гаран АНУ-д
эмчилгээ хийлгэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Тэрээр намрын чуулганы
өмнө эх орондоо ирж буй нь энэ биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж