Туул голын ойролцоогоос 105 зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Туул голын ойролцоогоос 105 зөрчил илрүүлжээ

“Байгаль орчноо хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Туул гол руу орох 30 газар цагдаа, дотоодын цэргийн нийт 60 алба хаагч ажиллаж байгаа. Энэ сарын 28-29-ны хооронд дээрх хяналтын постод ажиллаж байгаа алба хаагчид нийт 257 хүн 186 автомашин шалгаж, 105 зөрчил илрүүлэн холбогдох арга хэмжээг авсан байна. Голын сав газарт хог асгаж, автомашинаа угаасан 53 иргэнд холбогдох хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж