4000 айлын орон сууц төслийн талаар тодорхой мэдээлэл авах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

4000 айлын орон сууц төслийн талаар тодорхой мэдээлэл авах боломжтой гэв

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд 12 цагаас “Төрийн албан хаагчид хэрхэн орон сууцны зээлд хамрагдах талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга мэдээлэл хийнэ” гэсэн  мэдээлэл тараасан. Гэвч  “Барилга-2010″ үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийх байснаа ийн сүр оруулсан байжээ.  “Жил болгон барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болдог. Үүнтэй холбогдуулан  уламжлал болгон зохиодог үзэсгэлэнгийн талаар ярих байтал сайдын нэрийг барьж зар тараасан нь буруу” хэмээн Орон сууц санхүүжилтийн корпорацийн  газрын дарга Г.Доржпалам  хэвлэлийн бага хурлын эхэнд сэтгүүлчдэд мэдэгдсэн.  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, барилга зураг зүйн газар хамтран "Барилга-2010″ үзэсгэлэнг энэ сарын 25-29-нд"Мишээл экспо" төвд зохион байгуулах  гэж байгаагаа  Барилга хот байгуулалтын  яамны  Газрын харилцаа, зураг зүйн орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга  Ө.Цэдэндамба, Мишээл группын захирал  Ц.Оюун, Орон сууц санхүүжилтийн корпорацийн  газрын дарга Г.Доржпалам тэргүүтэй албаны хүмүүс танилцуулсан юм.  Үзэсгэлэнгийн үеэр барилгын салбар дахь орчин үеийн дэвшилтэт технологи, барилгын материалыг танилцуулах аж.  Үзэслэнгийн үеэр “4000 айлын орон сууц төсөл”-ийн  хэрэгжилтийн  талаар тодорхой мэдээлэл авах боломжтой гэдгийг хурал зохион байгуулагчид онцолсон юм. Өнөөдрйин байдлаар үзэсгэлэнд барилгын салбар үйл ажиллагаагаа эрхэлдэг 110 гаруй аж ахуй нэгж, компани оролцохоор мэдүүлэгээ өгөөд байгаа аж.  Дашрамд сонирхуулахад, дээрх үзэсгэлэн нь барилгын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, банк санхүүгийн үйлчилгээнд хамруулах зорилготой юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж