Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

102 мэдээлж байна

Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн хоногт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 635 мэдээлэл  хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 50 үйлдэл бүртгэгджээ.  Гэмт хэргийн шинжтэй 50 хэргээс 47 хэргийн эзэн холбогдогчийг тогтоосон аж. Эл хоногт хулгай 3, танхай 12, золгүй тохиолдлоор 3 хүн нас барсан нь цагдаагийн албанд бүртгэгдэн шалгагдаж байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 200 хүн эрүүлжүүлэгдэж,  Хан-Уул 36, Баянзүрх 39,  Сонгинохайхан 37 хүн эрүүлжүүлж, бусад дүүргийн эрүүлжүүлэхээс ачаалалтай хоножээ.

Цахилгаанд цохиулж амиа алджээ
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд “нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг энэ сарын 29-ний 18:05 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны иргэн 29 настай Б цахилгаанд цохиулж нас барсаныг тогтоосон байна. Талийгаач тухайн үед гэрийнхээ цахилгааныг засч амиа алдсан аж. Иймд иргэд цахилгшаан хэрэгслээ засахдаа болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтэс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж