Жин хасах өглөөний хоол

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Жин хасах өглөөний хоол

Фото: ISRAland/AP

Цагаан хоолны салбарын америк эрдэмтэд бүрэн цатгах гэхдээ илүүдэл жин гаргадаггүй хүнсний бүтээгдэхүүнийг олж тогтоолоо.
Коннектикутын их сургуулийн мэргэжилтнүүд тийм ашигтай хоол нь ердийн  тахианы өндөг гэж үзэв. Чанасан өндөг бол өглөөний хоолонд хамгийн тохиромжтой аж.
Нэгдүгээрт, өндөг илчлэг багатай. Хоёрдугаарт өлсгөлөнгийн мэдрэмжийг нэлээд урт хугацаанд дарж чаддаг гэнэ. Өндгөөр өглөөний хоол хийсэн хүн үдийн болон оройн хоолонд бага иддэг байна.
Өмнө нь өндөгний хэрэглээ цусан дахь холестрины хэмжээг нэмэгдүүлдэг гэж байсан нь ямар ч үндэслэлгүй байна хэмээн эрдэмтэд хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж