Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Паранж өмсвөл шоронд

Фото: ISRAland/AP

Олон нийтийн газар паранж, накиб эсвэл нүүрээ хаасан лалын ямар нэг хувцас өмсөн явбал тийм эмэгтэйг хоёр жил хүртэл шоронд хорих ялаар шийтгэж болох хуулийн төслийг одоо Италийн парламент авч үзэж байна. Францын парламентын замаар лалын нүүр битүүлсэн хувцсыг олон нийтийн газар өмсүүлэхгүй байх Италийн хуульд шоронд хоригдох ялыг 2000 хүртэл евроны торгуулиар сольж болохыг заасан байна.
Энэ хуулийн төслийг боловсруулсан парламентын гишүүд өөр орноос ирсэн хүмүүс амьдарч буй орныхоо хууль, соёл, уламжлалыг юуны түрүүнд дагах ёстой гэж үзэж байна. Лалынхан өөрсдийн уламжлалаа Европт шахахыг оролдож байгаа нь буруу гэж тэд үзжээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж