Обама христийнх гэдгээ тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Обама христийнх гэдгээ тайлбарлав

Фото: ISRAland/AP

Нью-Мексико мужид есдүгээр сарын 29-ний шөнө үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч  Барак Хусейн Обама өөрийн шүтлэг бишрэлийн талаар тайлбар өгчээ. “Өөрийн хүсэлт, сонголтоор би христийн хүн” гэж тэр хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн хэлснээр тэр нэлээд нас тогтсон үедээ сүжигтэй болсон аж. Тэр үед би Исус хүмүүсийг нүглээс ангижруулахын тулд өөд болсныг ойлгосон. Үнэндээ бол хүн бид  нүгэл хийж, алдаа гаргаж явна. Сүсэг бишрэлээр л бид оюун санаа, сэтгэлээ цэвэрлэнэ” гэж Обама тайлбарлав.
Төрийн тэргүүнийх нь сүсэг бишрэлийн талаар америкчуудын төсөөлөл ямар байгааг харуулсан санал асуулгын дүн наймдугаар сард гарсан юм. Америкчуудын 20 хувь нь Обамаг лалын сүсэгтэй гэсэн байлаа. Обама 2001 оны есдүгээр сарын 11-ний террор үйлдэгдсэн бууринд лалын сүм барихыг дэмжсэн нь асуулгын дүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Асуулгын дүн америкчуудын дөнгөж 34 хувь нь Обамаг христийн шүтлэгтэй гэж үздэгийг харууллаа. Асуулгын дүн гарсны дараа Обама түүнийг лалын хүн гэж үзэж байгаад нь санаа зовоогүй гээд “Одоо би яах болж байна? Духан дээрээ төрсний гэрчилгээгээ наагаад явах уу? Надад өөрийн шүтлэгийн талаар тайлбарлаад явах цаг зав алга. Тэгж бай гээд намайг ерөнхийлөгчөөр сонгоогүй” гэж хариулсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж