Зориулалтын машинаар ус зөөвөрлөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Зориулалтын машинаар ус зөөвөрлөнө

Арвайхээр сумын ард иргэд, гэр хорооллын айл өрхүүдэд ус түгээх ажил эрхэлдэг “Онги ус суваг” төрийн өмчит үйлдвэрийн газар  зориулалтын ус түгээх авто машинтай боллоо. Хятад улсад үйлдвэрлэсэн 17 сая 982 мянган төгрөгийн өртөг бүхий уг тэргийг орон нутгийн оролцоо болох 2.2 сая төгрөг, ард иргэдийн хандив 2.8 сая төгрөг, “Тогтвортой амьжиргаа-2” төслийн 16 орчим сая төгрөгөөр авсан байна.  Дээрх машин нь 100  км зайд 10-11 литр түлш зарцуулдаг, усны сав нь эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын доторлогоотой, богино хугацаанд сорох, шахах төхөөрөмжтэй зэрэг олон давуу талтай аж. “Онги ус суваг” төрийн өмчит үйлдвэрийн газар нь урьд нь Оросын ЗИЛ 130 машинаар үс түгээх  үйл ажиллагаа явуулж байсан.

Арвайхээр сумын нийгэм эдийн засгийг 2010 онд  хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу тендер зарлаж, Улаанбаатар хотын “Гэгээн мэргэн” компани шалгаран уг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж