Чили Улсын шинэ ерөнхийлөгч Севастьян Пиньера Эченике

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Чили Улсын шинэ ерөнхийлөгч Севастьян Пиньера Эченике

Газар хөдлөлтөд өртөж, 30 орчим тэрбум долларын хохирол, олон зуун иргэдийн амь насаа алдсан байгалийн гамшигт сүйдсэн Чили орны 38 дахь шинэ ерөнхийлөгчөөр нэрт эдийн засагч, бизнес эрхлэгч, улс төрч, Forbes сэтгүүлд орсон латин америкийн 37 тэрбумтны нэг болох  Севастьян Пиньера 2014 он хүртэл сонгогдлоо. 1949 оны 12 дугаар сарын 1-нд Сантьяго хотод төржээ. 1990-1998 онд чилийн парламентад сенаторчаар ажиллаж, 2005 онд чилийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, ялагдаж байсан удаатай. Энэхүү ерөнхийлөгчийн сонгуульд Мишель Бачелеттэй өрсөлдсөн бөгөөд Бачелет ялалт байгуулж, латин америкийн түүхэнд 6 дахь эмэгтэй ерөнхийлөгч болсон удаатай. Эдгээр 6 эмэгтэй ерөнхийлөгчийн нэгэн болох Эквадорын ерөнхийлөгчөөр сонгогдсон Росалиа Артега нь 6-хан хоног ерөнхийлөгчийн албан тушаалаа хашсан түүхтэй.

1990 оноос хойш чилийн төв,  зүүний хүчний намынхан сонгуулиар ялалт байгуулан улс орноо удирдаж ирсэн бөгөөд энэ удаагийн сонгуульд барууны  консерватор хүчний сүүлийн 20 жилд байгуулсан анхны ялалт болов. Ерөнхийлөгч Севастьян Пиньера чили орны сэргээн босголтын их үйлсийг 3-4 жилд хийж гүйцэтгэхийг гол зорилт болгон дэвшүүлэв.

Forbes сэтгүүлд Пиньераг 2,2 тэрбум долларын хөрөнгөтэй гэж дурдсан бөгөөд  тэр чилийн үндэсний агаарын тээвэр, Лас Кондес эмнэлгийн эзэн байсан ба эдүүгээ Чилевисьон телевиз, тус орны нэрт хөл бөмбөгийн клубийн хувьцаа эзэмшигч юм.  

Шинэ ерөнхийлөгчийн зураг, видео бичлэг: Sebastian Pinera assume como nuevo presidente de Chile гэсэн сайт руу ороход байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж